Дэлхийн үүслийг тодорхойлох дээж сансараас тээж ирсэн сав амжилттай газардлаа

Дэлхийн мэдээ

Япон улс  "Хаяабуса 2" хөлөгөө 2014 онд дэлхийгээс хөөрсөн. Энэ хөлөг   300 сая километрийн тэртээд  орших  Рюгу сүүлт одны гадаргаас дээж авснаа өнгөрсөн шөнө амжилттай газардуулжээ хэмээн BBC хэвлэл мэдээллээ. Дээжийг агуулсан 40 х 20 см хэмжээтэй, 16 кг жинтэй сав өнгөрсөн шөнө Австралийн өмнөд хэсгийн цөлд газардсаныг  хайгуулын баг олж илрүүлж чадсан байна. Сансараас авч ирсэн 100 грамм орчим хэмжээтэй дээжийг судалснаар нарны аймгийн үүсэл, дэлхийд амьдрал хэрхэн бий болсон талаар их зүйлийг мэдэж авах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Рюгу сүүлт од  нь нарны аймаг үүсэн бүрэлдэж байх үед бий болсон сансрын эртний биет хэмээн үздэг аж. Японы "Хаяабуса 2" хөлөг сүүлт одонд  хүрснийхээ дараа нэг жил гаруй хугацаанд зайнаас судалж, гадаргаас дээж авах  ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт уг хөлөг дэлхийн гадаргуугаас 220 км өндөрт зэрэгцэж ирэхдээ дээжтэй саваа буулгасан байна. Дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа 11 км секунд хурдтай  унаж байсан сав яг солир шиг гэрэл цацруулан шатаж байжээ. Шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салсны дараа 10 км орчим өндөрт байхад нь шүхэр дэлгэгдэж, байрлал тогтоогч нь ажиллаж эхэлсэн байна.  Австралийн тал сансараас дээж тээж ирсэн уг савыг шалгасны дараа Япон руу агаараар илгээх юм. Японы сансар судлалын байгууллага JAXA савыг  нээж, дээжийг тусгай нөхцөлд хадгалсны дараа судалж эхлэх аж. Харин "Хаяабуса 2" хөлөг сансрын аялалаа цааш үргэлжлүүлж дараагийн судалгаанд 10 орчим жил ажиллана.